Сагс 0

Сонгодог

72,000
041689286644
• Black Matte • Packaged in an environmentally friendly gift box • Lifetime Guarantee • Fill with Zippo premium lighter fluid
Made in the USA
Дууссан


• Black Matte • Packaged in an environmentally friendly gift box • Lifetime Guarantee • Fill with Zippo premium lighter fluid

САЛХИНД УНТАРДАГГҮЙ ZIPPO АСААГУУРЫГ АРЧЛАХ ЗӨВЛӨГӨӨ



Гуулин Асаагуур

Zippo гуулин асаагуурыг юу өнгөө алдахаас сэргийлэх вэ?

Өнгөө алдахаас сэргийлж Zippo гуулин асаагуур бүрийг нарнаас хамгаалагч давхаргаар бүрсэн байдаг бөгөөд энэ давхарга нь энгийн хэрэглээний үед үгүй болдог. 

Zippo гуулин асаагуурыг хэрхэн цэвэрлэх вэ?

Цэвэр гуулины өнгийг сэргээхийн тулд бид дараах аргыг ашигладаг:

• Гөлгөр өнгөлгөөтэй гэр: Гууль өнгөлөгчөөр цэвэрлэнэ.  
• Нарийн судлан өнгөлгөөтэй гэр: Scotch Brite брэнд зэрэг олон зориулалттай цэвэрлэгээний зөөлөвчөөр зөөлөн цэвэрлэх (төмөр гадаргуу цэвэрлэгчийг ашиглаж болохгүй) бөгөөд өнгөлгөөний судлын дагуу зөөлөвчөөр болгоомжтой арчина. 

Матт бүрэлттэй асаагуур дээрх гуулин лазер сийлбэрийг хэрхэн цэвэрлэх вэ?


Гуулин гадаргуу дээрх лазер сийлбэр нь амархан сэв суудаг бөгөөд энэ нь гуулины энгийн шинж чанар юм. Ийм сийлбэртэй гуулийг зөөлөн даавуу болон гууль цэвэрлэгчээр цэвэрлэх нь тохиромжтой. 

Эртний мэт Өнгөлгөө

Эртний мэт өнгөлгөөтэй асаагуурны өнгөлгөө нь элэгдэх үү?  


Эртний мэт өнгөлгөө нь асаагуурыг хуучирсан, элэгдсэн, үеэ өнгөрөөсөн мэт өвөрмөц харагдуулдаг. Энэхүү өнгөлгөө нь байнгын биш бөгөөд ашиглах явцад элэгдэж эхэлдэг.  

Эртний мэт өнгөлгөөтэй Zippo асаагуурны өнгөлгөөг элэгдэхээс хэрхэн сэргийлэх вэ?


Спиртийн төрлийн зүйл болон асаагуурны шингэнд хүргэвэл өнгөлгөө нь маш түргэн арилах болно. Тиймээс асаагуураа шингэнээр дүүргэж байх үедээ гадуур нь асгахаас сэргийлээрэй. 


Алтан Асаагуур

Алтан Zippo асаагуурны өнгөлгөөг хэрхэн арчлах вэ? 


Зөөлөн даавуу, ус эсвэл Zippo асаагуурны шингэнээр бүрсэн хэсгийг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Идэмхий болон үрэмтгий бодис ашиглаж болохгүй. 


Гаансны Асаагуур

Zippo гаанс асаагуурны доторхыг юу бусдаас өвөрмөц болгодог вэ?


Zippo гаанс асаагуурны яндан нь галын дөлийг металлаар хайрцагласнаар галын дөлийг гаансны аягыг гэмтээлгүй тамхийг шууд асаах боломжийг бүрдүүлдэг. Гаанс асаагуурны дотоод хэсэг нь нарийн загвараас бусад бүх стандарт Zippo асаагуурт тохирдог онцлогтой. 

Яндангийн тагийг хэрхэн онгойлгох вэ?

Засвар үйлчилгээ хийх зорилгоор Zippo гаанс асаагуурны яндангийн тагийг авч болох боломжтойгоор зохиожээ. Тагийг авахын тулд эрхий хурууны хумсаа яндангийн ирмэг доогуур оруулж өргөх хэрэгтэй. 

ОН САРЫН КОД

Бусад цуглуулгын зүйлстэй адилаар Zippo асаагуурын үйлдвэрлэгдсэн хугацаа нь түүний үнэ цэнэд үргэлж нөлөөлдөг. Салхинд унтардаггүй Zippo асаагуур бүрийн доор байрлах үнэ цэнэтэй мэдээлэл нь үйлдвэрлэгдсэн хугацааг тодорхойлоход тусалдаг. 1950-аад оны дунд үеэс эхлэн он сарын кодыг Zippo асаагуур бүрийн доод хэсэгт тамгалах болсон. Анхны зорилго нь чанарын хяналт байсан бол түүнээс хойш энэхүү код нь цуглуулагчдын хувьд үнэлж болшгүй хэрэгсэл болжээ. 1933-1957 оны хооронд үйлдвэрлэгдсэн ихэнх асаагуурыг түүний загвар, төрөл болон патентаар нь таньж болно.

Асаагуурны доодох тамган дээрх "Zippo" хэмээх үг нь мөн үйлдвэрлэсэн хугацааг тодорхойлоход тус болдог. Доор зурганд үзүүлсний дагуу гурван томоохон өөрчлөлт хийгдсэн бөгөөд 1933 оноос 50-аад оны дунд үе хүртэлх хугацаанд том үсгээр тамгалсан бол Zippo гар бичмэл лого нь 40-өөд оны сүүл үеэр зохиогдож, 1955 оноос асаагуурны доор тамгалагдах болжээ. 70-аад оны сүүлээр лого нь дахин шинэчлэгдэж, 1980 онд тамгалагдаж эхэлсэн.

Zippo-г үндэслэгч George G. Blaisdell-ийн санаачилсан чанарын хяналтын арга нь цуглуулагчдын мөрөөдөл болоод байгаа бөгөөд засварлагдахаар ирсэн Zippo асаагууруудыг дараа танихын тулд засагдаж буй асаагуур болгонд мөн код тавих болжээ. 1950 оноос хойш эдгээр коднууд нь Zippo асаагуурын үйлдвэрлэсэн хугацааг нарийн тодорхойлох болсон ба дэлхийн алдарт баталгаа Хэрвээ асахгүй бол бид үнэгүй засна™ нь одоог хүртэл салхинд унтардаггүй халаасны Zippo асаагууранд үйлчилсэн хэвээр байгаа юм. Хэрвээ таны Zippo асаагуурыг засах хэрэгтэй байгаа бол Zippo Repair Clinic, 1932 Zippo Drive, Bradford, PA 16701 гэсэн хаягаар илгээнэ үү. 

НАРИЙН ЗАГВАРТАЙ ZIPPO ТАНИХ КОД

ЭНГИЙН ЗАГВАРТАЙ ZIPPO ТАНИХ КОД

                

Shop Displays Join Zippo Emails !