Сагс 0

Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого


1. ZIPPO MANUFACTURNG COMPANY-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Монтермо ХХК нь хэрэглэгчид болон тус вэбсайтаар үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлалыг хүндэтгэдэг бөгөөд таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах, хамгаалах талаар тайлбарлах үүднээс энэхүү нууцлалын бодлогыг бэлтгэлээ. Бид таны өгсөн аливаа мэдээллийг хамгаалахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

2. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ БА АШИГЛАХ

Тус вэбсайтнаас бүтээгдэхүүн худалдан авах эсвэл зарим үйлчилгээг ашиглахад та хувийн мэдээллээ зайлшгүй оруулах шаардлагатай. Бусад ижил төрлийн вэбсайтууд таны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг бол бид таны мэдээллийг ашиглахдаа урьдчилан мэдэгддэгээрээ ялгаатай. Таны бидэнд өгөхөөр шийдсэн аливаа мэдээлэл бидний үйлчилгээг сайжруулах, ZIPPO-ийн идэвхжүүлэлт, урамшууллыг оновчтой, хүртээмжтэй болгоход маш их нөлөө үзүүлдэг.

Хэрэв та манай вэбсайтаар зочилж, бүртгүүлэх, тэмцээн уралдаанд оролцох, бүтээгдэхүүн худалдан авах, манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авах болон Хэрэглэгчтэй Харилцах Албатай холбогдох бол бид танаас таныг тодорхойлох хувийн таних мэдээллүүдийг авах болно.

Хувийн таних мэдээлэл гэдэг нь хувь хүнийг бусад хүмүүсээс ялгах, тодорхойлоход ашиглаж болох хувь хүнд холбоотой аливаа мэдээлэл юм. Бид вэбсайтаараа дамжуулан таны нэр, хаяг, гэрийн утас, гар утасны дугаар, төрсөн өдөр, имэйл хаяг болон кредит картын дугаар, хүчингүй болох өдөр зэрэг санхүүгийн мэдээллүүдийг цуглуулах боломжтой. Та манай вэбсайтад бүртгүүлснээр таны санхүүгийн мэдээллээс бусад мэдээллийг бид ZIPPO-ийн урамшуулал, маркетинг, сурталчилгаандаа ашиглах болно.

Та тус вэбсайтнаас худалдан авалт хийсэн эсвэл сугалаа, уралдаанд түрүүлсэн тохиолдолд тантай холбогдох зорилгоор таны мэдээллийг мөн ашиглаж болно.

Бид бүхий л үйл ажиллагаандаа Монгол Улсын Хувь Хүний Нууцын Тухай хуулийг мөрдөн ажиллаж байна. 

Бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар өгсөн таны санхүүгийн мэдээллийг бид банкнаас бусад гуравдагч байгууллагатай хуваалцахгүй бөгөөд кредит картын мэдээллийг дамжуулахдаа салбарын стандарт болох SSL (Secure Socket Layer) кодлолтыг ашиглаж байна. Хууль ба хяналт шалгалтын шаардлагын дагуу кредит картын хэсэгчилсэн мэдээлэл кодлогдсон байдлаар бидэнд хадгалагдан үлдэх болно. Тус мэдээллийг хууль ба хяналт шалгалтаас бусад зорилгоор хэн ч хэзээ ч ашиглах ёсгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг доороос үзнэ үү.

ZIPPO-ийн эрх ба эд хөрөнгөнд (санаатай болон санамсаргүй байдлаар) хохирол учруулсан, эсвэл ZIPPO-ийн вэбсайт хэрэглэгчдэд хохирол учруулсан хэн нэгний эсрэг хуулийн арга хэмжээ авах, холбоо барих зэрэг онцгой нөхцөлд тус хүний хувийн таних мэдээллийг илчилж болно. Үүнээс гадна ZIPPO нь өөрийн вэбсайт ба сүлжээний аюулгүй байдлыг гарч болзошгүй залилан, хууран мэхлэлт, өр төлбөр зэргээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын агентлаг, зохицуулагчийн гаргасан хуулийн дагуу зөвшөөрөлтэйгөөр хувийн таних мэдээллийг ашиглаж болно. Та бүртгэлийн үеэр өгсөн мэдээллээ өөрчлөх болон устгахын тулд Миний данс хэсэгт нэвтэрч хувийн мэдээллээ шинэчлээрэй. Ирээдүйд имэйл хүлээн авахаас татгалзах бол доор байрлах Имэйлээс Татгалзах хэсгийг уншина уу.

3. НЭВТРЭХ НЭР / НУУЦ ҮГЭЭ ХАМГААЛАХ

Та ZIPPO дансаараа нэвтэрсэн үеийн бүхий л үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ. Тиймээс нэвтрэх нэр/нууц үгээ сайтар нууцалж, тус вэбсайтад хэн нэгэн таны нэвтрэх нэр/нууц үгийг ашиглах боломжийг бүү олгоорой. Таны ZIPPO дансыг хэн нэгэн хууль бусаар ашигласан бол та zippo@montermo.com эсвэл +976 94091188 утсаар даруй мэдэгдэх хэрэгтэй. ZIPPO нь таны нэвтрэх нэр/нууц үгийг хэн нэгэн хууль бусаар ашигласнаас үүдэн гарсан аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй болно.

4. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бүх хувийн таних мэдээллийн аюулгүй байдал нь бидний хувьд маш чухал. Харамсалтай нь интернэтээр дамжуулж буй аливаа өгөгдөл 100% аюулгүй байх баталгаа байдаггүй. Тиймээс бид хэдийгээр таны хувийн мэдээллийг хамгаалахаар хичээн ажиллаж байгаа ч таны бидэн рүү илгээсэн болон манай онлайн бүтээгдэхүүн үйлчилгээнээс тан руу илгээсэн аливаа мэдээлэлд аюулгүй байдлын баталгаа гаргах боломжгүй. Манай бүх мэдээлэл хязгаарлагдмал админы эрхтэйгээр firewall-ын ард нууцлалтай хадгалагдаж байдаг хэдий ч та бидэн рүү мэдээлэл илгээх, хүлээн авахад эрсдэл байж болно. Бид таны мэдээллийг хүлээн авсны дараа өөрийн системийн аюулгүй байдлыг хангахаар бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно.

5. COOKIES БА PIXEL TAGS АШИГЛАХ

ZIPPO нь таныг тус вэбсайтыг ашиглах үед таны вэб хөтчөөс мэдээлэл цуглуулж, хадгалан авах бөгөөд ингэхдээ Cookies, Pixel Tags гэх мэт олон аргыг ашиглаж болно. Cookie нь таны компьютерын вэб хөтөч дээр хадгалагддаг, устгах боломжтой жижиг өгөгдлийн файл юм. Cookies нь танд манай вэбсайтад захиалга хийх боломж олгох бөгөөд бидэнд таны онлайн түүхийг хадгалах боломж олгодог. Жишээ нь, бид Cookies-ыг дараах байдлаар ашигладаг:

• Таны сагсан дахь бүтээгдэхүүнийг санах
• Манай сайтаар дахин зочлох үед таныг таних
• Таны утасны дугаар, нууц үгийг хадгалснаар нэвтрэхэд амар болгох
• Хэрэглэгч нэвтэрснийг баталгаажуулах
• Танд төлбөр хийх боломж олгох
• Вэб хэрэглэгчийн зан үйлд дүн шинжилгээ хийх

Бид таны онлайн зан үйлд шинжилгээ хийхээр Pixel Tags хэмээх жижигхэн график дүрсийг ашигладаг. Pixel Tags нь бидэнд тан руу имэйл илгээх ба бидний имэйлийг уншсан эсэхийг мэдэх боломж олгодог. Бид Pixel Tags-ыг ашиглан таны манай сайтаар зочлох үеийн мэдээлийг, түүний дотор таны үзсэн хуудсууд, дарсан холбоосууд гэх мэт мэдээллийг цуглуулдаг. Түүнчлэн, бид таны вэб хөтөч аливаа вэбсайтаар зочлох үедээ илгээдэг стандарт мэдээллүүдийг цуглуулдаг бөгөөд үүнд таны IP хаяг, вэб хөтчийн төрөл, хэл, хэрэглэгчийн нэр, системийн төрөл зэрэг багтана.

6. IP ХАЯГИЙН ХЭРЭГЛЭЭ

IP хаяг гэдэг нь интернэт ашиглах үед таны интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниас таны компьютерт автоматаар оноосон тоо юм. Таныг ZIPPO сайтаар зочлох үед манай сервер таны IP хаягийг шалгах бөгөөд ZIPPO нь сайтын хэрэглээнд аудит хийх, түншүүддээ нийт мэдээллийг тайлагнах, системийн удирдлагын зорилгоор IP хаягуудыг цуглуулдаг. Та сайтаас бүтээгдэхүүн худалдан аваагүй байхад бид таны IP хаягийг ямар ч хувийн таних хэрэгсэлд холбохгүй. Ингэснээр та бидэнд үл мэдэгдэгч байх болно. Хэрэв та манай онлайн дэлгүүрийн худалдан авах хэсгээр нэвтэрвэл бид луйврын гүйлгээнээс сэргийлэх програмын тусламжтай таны IP хаягийг кредит картын мэдээлэл рүү тань линкээр холбох болно. Бид үүнийг таныг хамгаалах үүднээс хийж байгаа юм. Өөрийн үйлчилгээ, сайт, хэрэглэгчдийг хамгаалахын тулд бид шаардлагатай гэж үзвэл таны интернет үйлчилгээний компанийн тусламжтай таны IP хаягийг ашиглах болно.

7. ИМЭЙЛЭЭС ТАТГАЛЗАХ

Манай сайтаар үйлчлүүлэхэд авсан холбоо барих мэдээллийн дагуу бид тан руу 7 хоног бүр шинэ мэдээ илгээх болно. Хэрэв та тус имэйлийг ирээдүйд авахыг хүсэхгүй байгаа бол манай илгээсэн имэйлд байрлах дэлгэрэнгүй заавартай танилцан, имэйлийн жагсаалтаас өөрийн мэдээллийг хасч болно. Зааврын дагуу өөрийн мэдээллийг хасч чадахгүй байгаа бол zippo@montermo.com руу имэйлийн жагсаалтаас хасагдах хүсэлтээ илгээгээрэй. Таны жагсаалтаас хасагдах хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор биелүүлэх болно.

8. БУСАД САЙТ РУУ ОРОХ ЛИНКҮҮД

Манай сайтад линкээр холбогдсон гуравдагч байгууллагын вэбсайтын агуулга болон үйл ажиллагаанд ZIPPO ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрвээ та манай сайтаар дамжин өөр вэб сайт руу орж, тэнд бүртгэлийн мэдээллээ оруулсан бол энэ нь манай байгууллагын Мэдээллийн нууцлалын нөхцөлд хамаарахгүй болно. Мөн манай сайт нь бусад компаниудын ажиллуулдаг вэбсайтад линкээр холбогдсон байж болно. Эдгээр вэбсайтаар зочлогсод нь холбогдох нууцлалын бодлого, үйл ажиллагааны талаар эзэмшигчдээс нь лавлах хэрэгтэй.

9. ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд манай нууцлалын бодлого эсвэл вэбсайтттай холбоотой асуулт байвал дараах хаягаар холбоо бариарай:

Монтермо ХХК
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
2-р хороо, Гранд Плаза, 801 тоот
Утас: +976 94091188
Цахим шуудан: zippo@montermo.com

ZIPPO руу имэйлээр холбогдоход ашигласан таны имэйл хаяг зэрэг мэдээллийг бид зөвхөн бизнесийн ердийн үйл ажиллагаанд буюу танд хариулт өгөхөд л ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд хэзээ ч задруулахгүй.