Сагс 0

Бидний Тухай

Мэдээ Мэдээлэл

Америкын ТОП 10 эх оронч брэндийн нэгээр Zippo шалгарав

2013.06.04 - New York-д төвтэй Brand Keys судалгааны компаниас явуулсан 4500 хүнийг хамруулсан судалгаагаар Zippo нь топ Америк брэндүүдийн нэгээр шалгарсан бөгөөд 100 хувиас 93 хувийн үзүүлэлттэйгээр тус жагсаалтын 7-р байранд жагссан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр асаагуур үйлдвэрлэх үйлдвэрлэлийн бүх хүчин чадлаа АНУ-ын цэргийн хүчин -д зориулснаар Zippo нь Америкийн таних тэмдэг болжээ. Тус компани нь тоолж баршгүй олон төрлийн Америк сэдэвтэй асаагуурыг үйлдвэрлэсэнээс гадна салхинд унтардаггүй асаагуур дээр хамгийн их тоогоор үйлдвэрлэгдсэн нь Эрх чөлөөний хөшөө -ний зураг юм. Үүнээс гадна Zippo-г үндэслэгч George G. Blaisdell, олон мянган ажилтнууд, хэрэглэгчид болон цуглуулагчдын 80 жилийн эх оронч үзлээр Zippo нь энэхүү амжилтанд хүрсэн юм.

“Хүн бүрт Zippo-той хамаатай түүх байдаг бөгөөд энэ нь нэг ёсондоо амьдралын хэв маяг болжээ – Энэ бол 7-р сарын 4-нд иддэг барбекю шиг Америкийн таних тэмдэг юм” гэж Zippo-ийн ерөнхийлөгч, CEO Greg Booth хэлсэн байна. “Бид энэхүү жагсаалтанд багтсан нь нэр төрийн хэрэг бөгөөд Zippo-г үндэслэгч ноён George G. Blaisdell мөн ингэж хэлэх байсан гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл ноён Блэйсдэл Америк орноороо маш их бахархдаг байсан бөгөөд АНУ-ыг агуу их орон гэж боддог учраас Улсын татваруудыг төлөхдөө туйлын их баяртай байдаг байсан.”

Zippo энэхүү бахархам жагсаалтанд зөвхөн дизайн болоод үйлдвэрлэлийн давуу талаараа ороод зогсохгүй өөр олон нэр хүндтэй, эх оронч брэндүүдтэй үнэ цэнээ хамтран хуваалцсаны үр дүнд орсон юм. Brand Keys –ийн жагсаалтанд орсон компаниудын тэн хагасаас илүүтэй нь Zippo брэнд хамтран ажилладаг бөгөөд ялангуяа нэгдүгээр байранд орсон Jeep-тэй хамтарч ажилласан онцлог туршлага бий. Түүнчлэн 2011 онд West Coast Customs компани Zippo-ийн захиалгаар Zippo Jeep –ийг зохион бүтээсэн бөгөөд тус жагсаалтын 13-т бичигдсэн Harley-Davidson Motor Company нь Zippo-ийн нэг номерын лицензтэй брэнд юм.